Манай нийслэл тэр аяараа шахуу. Хүн машин аль аль нь өдрөөс өдөрт өссөөр байгаа нь өнөөдөр хотынхон маань “түгжрэл” гээчид орчихоод бухимдсаар л байна. Тиймдээ ч ажлын цаг, хичээлийн цаг, уулзах хүн, хүүхдээ сургууль цэцэрлэгээс авах, болзоондоо амжиж очих хүртэл хүндрэл учраад байгаа нь нууц биш. Автобус унаанд явж байхдаа хамгийн ихээр сонсдог үг гэвэл “Уучлаарай түр хүлээж байгаач, би түгжрэлд ороод гацчихлаа” гэдэг үг. Энэ үгийг сонссон хүн бүхэн “Гайтай юм. Энэ түгжрэлээс болж мөн ч их юм болно шүү” хэмээн бухимдацгаана. Ажил цуглах, хичээлд ирэх, тарах үед ихэнх хүмүүс бухимдалтай байдгийн шалтгаан нь энэ. Ядаж байхад ямааны гарз гэгчээр яарч яваа олон түгжрэл бөглөрлөөс болж уурласан бухимдалаа, дэргэдээ яваа нэгэндээ гаргадгаас өнөө аймаар хэрүүл гээч нь дэгдэнэ. Энэ нь ихэвчлэн том оврын автобусанд элбэг тохиолдоно. Өдөржин түгжрэлд ороод бухимдаж яваа автобусны кондуктаруудын өөдөөс хэн нэг зорчигч үг сөрвөл тэгээд дуусаа. Кондуктар бүх өдрийн турш бухимдсан бухимдалаа гаргаж байгаа юм чинь түүний амнаас ямар л олигтой үг гарах билээ. Тэдний хэрүүлийг хүссэн хүсээгүй сонсож байгаа зорчигчидын сэтгэл санаа ч мөн уймардаг гэдгийг бүгд мэдэх байх. Энэ түгжрэл гээч нь байхгүй бол хэд хоногт хөөцөлдөх ажлаа нэг өдөрт л амжуулах боломж бий шүү дээ. Ер нь мянга орчим тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотод замын түгжирэл хэрээс хэтрээд байна. Түгжирэлийн буруутан нь 250 метр тутамд байх гэрлэн дохио болоод байх шиг. Машин хэд хэд яваад л гэрлэн дохион дээр зогсоно. Баруун дөрвөн замаас УБИС хүртэл 5-6 гэрлэн дохиотой, тэр болгон дээр нөгөөх зовлонтой түгжирэл, гацаа үүсдэг. Яагаад, юунаас болоод гэдгийг тодруулахад. Гадны орнуудыг харахад уулзвар нь нэлээн хол яваад гэрлэн дохио нь байх юм. Харин манай улсад 200-300 метр яваад л автобусны буудал дээр гэрлэн дохио байршуулагдсан байгаа нь түгжирэлд гол нөлөө үзүүлж байна. Ингээд л толгойны өвчин эхэлдэг. Эндээс гарах арга зам нь буудал дээр байрлах явган хүний гарцыг нүхэн гарц эсвэл явган хүний гүүр байршуулах хоорондоо ойрхон зайтай байрлах гэрлэн дохионуудыг 400-500м болговол энэ түгжрэлийн бууралт 70% болох буйзаа.
Сэтгэгдэл бичих
