ЕБС-н сургуулийн төгсөгчдөд зориулан “Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?” гэдэг хүрээнд энэхүү ярилцлагыг EMJJ эмнэлэгийн эм зүйч Т.Цэнд-Сүрэнтэй хийлээ.
Т.Цэнд-Сүрэн EMJJ эмнэлэгт эм зүйч. 1988оны 12 сарын 16 Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн. Хүүхэд насандаа эмч болох, хүнд туслах хүсэл эрмэлзэлтэй байсан учраас 2006 онд АШУИС-д элсэж орсон.
АШУИС-д элсэн орж 2012 онд эм зүйч мэргэжлээр төгсөсөн.
1.Тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан? Яагаад?
- Өмнө нь анагаах ухааны салбарт ажиллах нь миний мөрөөдөл байсан. Энэ мэргэжлээр ажиллавал цаашдаа илүү ирээдүй юм байна гэж бодож эм зүйч мэргэжлийг сонгосон.
2.Сонгосон ажил мэргэжилээ бусдынхаас ямар үзүүлэлт, хэмжүүрээр давуу талтай гэж шилж авсан бэ? Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлийн бахархал?
-1.Олон нийтдээ харицах
2.Өөрөө олон нийттэй харьцаж үүгээрээ өөртөө мэдлэг олж, тэр мэдлэгээ бусдад түгээдэг.Өвчтэй зовлонтой хүмүүст тусалж бусдад хайрлах нь миний бахархал юм.
3.Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж чадсан эсэх? Ингэж дурлах шалтгаан нь юу байдаг? Олон хүн яагаад ингэж мэргэжилдээ дурлаж чаддаггүй вэ?
-Мэдээж дурлалгүй яахав. Багаасаа эмч мэргэжилээр ажиллаж амьдрах нь миний мөрөөдөл байсан болохоор үнэхээр их дурладаг. Ихэнхдээ хүмүүс өөрсдийн хүсэл зориолгогүй чиглэлээр сурч тэрүүгээрээ ажиллахаар сэтгэл дутуу байдаг. Энэ нь мэргэжилдээ дурлахгүй байгаа шалтгаан нь юм болуу гэж би боддог.
4. Таны хувийн аз жаргал соонгосн мэргэжилтэй чинь холбоотой юу? Тийм бол ямар сэжмээр холбоотой болохыг асууж тодруулах
- Миний аз жаргалтай холбоотой . Жишээ нь: гэвэл хүмүүс дургүй зүйлээ хийвэл сэтгэл хангалуун бус байдаг болохоор ажлын ачаалал даахгүй ядран түүндээ бухимддаг. Харин дуртай зүйлдээ сэтгэл хангалуун байдаг шиг мөн л адилхан тэр зүйлээсээ кайфыг олж авдаг. Тийм болохоор би ажлын ачаалалтай байсан ч шантардаггүй .
5. Ажилд орсон анхны жилүүдэд тулгарч байсан бэрхшээлүүд? Түүнийгээ хэрхэн даван туулсан талаар
- Анх ажилд ороход маш их ачаалатай байсан . Гэхдээ түүнийгээ энэ миний аз жаргал баяр баясгалангын нэг шүү дээ гэж хэлж даван гардаг.
6. Энэ мэргэжлээр ажилд ороход хамгийн түрүүнд тавигддаг гол шаардлага юу вэ? Тэрхүү шаардлагыг хангахын тулд сурагч, оюутнууд юу хийх ёстой вэ?
- Их сургуульд олж авсан мэдлэг миний голч дүн ажилд ороход тавигдах гол шаардлага болсон.
7. Энэ мэргэжлээр ажилдаг хүний өдрийн цагийн хуваарь.
Өдөр тутам яг юу хийдэг баримжааг тоймлон цаг цагаар нь гаргах / өдрийн ажлын цагийн хуваарь гэж ойлгож болно/ ажил үргэлжлэх цагийн тухай оруулах - Өдрийн 8 цагаар ажилладаг тухайн өдрөөсөө шалтгаалж ажилладаг. Жишээлбэл: Хүн ихтэй ачаалал ихтэй байлаа гэхэд цайны цаг багасах.
8. Энэ мэргэжлийн хүний ажлын орчин нөхцөл нь ямар байдаг вэ? Ямар орчинд хэрхэн ажилладаг вэ?
- Сайхан цэвэрхэн тухтай байдаг болохоор.
9. Ажилдаа удах тусам хэрхэн туршлага хуритлуулсан бэ? Ямар хугацаагаар ажиллаж байж туршлагын тухай ярих боломж бүрддэг вэ? Энэ мэргэжлийн хувьд энэ бол мэргэжил бүрийн хувьд ялгаатай байх тул үүнийг анхаарах.
- Анх ажилд оросноо бодоход нэлээн мэдлэг хуримтлуулж туршлага хураасан гэж боддог.
10. Жил ирэх тусам өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Анх ажилд орох үед тавигдаж байсан шаардлага өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ? Цаашид хэрхэн өөрчлөгдөнө гэж төсөөлж байна вэ?
- Би өөрийгөө өдөрт цаг минут болгонд хөгжиж байгаагаа мэдэрдэг. Эрч хүчтэйгээр
11. Таны мэргэжлийн хамгийн хэцүү зүйл буюу ажиллах хугацаандаа тэвчээр их шаардаж байдаг зүйл юу вэ? Өөрөөр хэлвэл энэ мэргэжлийг эзэмших хүмүүсд даван туулах ёстой болдог шалгуур гэвэл ... ? бэрхшээлтэй тал нь юу вэ?
- Тийм зүйл ихэнхдээ тохиолддог. Үүнийг бид хэцүү үе гэж ярьдаг . Өвдсөн ба ууртай бухимдалтай хүмүүс их үйлчүүлдэг тэрийг аль болох арга эвийн олж эелдэг харьцдаг.
12. Дээд албан тушаалд очихийн тулд дор хаяж хэдэн жил зарцуулах вэ?
- Миний хувьд 5 жил . Би энэ ажилд ороод 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх ажиллаж эхэлсэн өдрүүдээсээ 3 жил болоход асар их дэвшин дээшилж байгаа болохоор 5 жилийн хугацаа хэрэгтэй.
13. Энэ байгуулагад хэдэн жил тасралтгүй нэг албан тушаалд ажиллавал тогтвортой ажиллаж байна гэж үзэх вэ ?
-Мөн л 5 аас дээш жил ажиллавал тухайн ажилдаа тогтвортой ажиллаж байна гэж үздэг.
14. Энэ мэргэжлийг эзэмших гэж байгаа хүүхэд залуучуудад хандаж юу хэлэх вэ? Энэ ажилд одоогоос 10 жилийн өмнөхөөс ямар өөрчлөлт гарч байгаа вэ? 5-10 жилийн дараа энэ ажлийг хийх хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Манай эм зүйн мэргэжлийг сонгон суралцаж ирээдүйн сайн боловсон хүчин болж ажиллахыг хүсье.
15. Энэ мэргэжлийнхний улс орны хөгжилд оруулсан томоохон бодит хувь нэмрийг нэрлэнэ үү?
- Үнэхээр их , хэрвээ манай улс оронд эм зүйн салбар хөгжөөгүй бол халдварт өвчин газар авч хэцүү байдал үүсэх байх гэж бодож байна. Энэ нь улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан .
16. Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүн эхний жилдээ ямар цалин авдаг вэ? Ийм мэргэжлийн хамгийн өндөр цалин хэд вэ?
- Ажилд анх ороход сарын цалин 700,000 байсан 5-с дээш жил ажиллавал нэлээн өндөр авдаг.
17. Энэ мэргэжлийг нэг үгээр төлөөлүүлж хэлвэл?
- Гайхалтай, ид шидийн
18. Энэ мэргэжлээ илэрхийлэх хэлц үг, төлөөлүүлж хэлэх үг юу байна вэ?
- Эзэн хичээвэл хичээнэ.Заяа хичээнэ.
Сэтгүүл зүйн 2 анги Х.Нандинбаяр
Сэтгэгдэл бичих
